НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Замын-Үүдийн боомт дахь 176 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавирусийн халдварын улмаас 9 сая 330 мянган хүн өвчилж, 473 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 5 сая хүн эмнэлгээс гарч, 3.8 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. ОХУ өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна. Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн тус тус халдвар авчээ.Зооноз өвчин судлалын баг Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтод ажиллаж, 176 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өчигдөр ажиглалтаас 6 хүн гарч, гэрийн хяналт руу шилжсэн” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.