ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Дэлхий дахинд нийт 11 сая хүн халдвар авлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.04/ коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 11 сая 168 мянган хүн өвчлөөд байна. Сүүлийн 18 хоногт гурван сая хүн халдвар авсан. Халдварын тархалт эрчтэй байна. Мөн сүүлийн 24 цагт 194 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Манайхтай хил залгаа оршдог Ялангуяа Тува, Буриад, Читад 40-100 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд 66 хүн ажиглалтаас гарч 2668 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 42 их эмч, 70 резидент үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 шуурхай утсанд 108, шуурхай аппликейшнд дөрвөн дуудлага ирж, мэдээлэл авлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button