А.Амбасэлмаа: 24 цагийн хугацаанд 186 мянган хүн шинээр “Ковид-19” халдвар авчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэдэж, 14.455.000 хүн өвчилж, 608 мянган хүн эндсэн байна. Одоогоор дэлхийн хэмжээнд 8.6 сая хүн эдгэрсэн бол 5.2 сая хүн эмчлэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 186 мянган хүн шинээр “Ковид-19” халдвар авч, 4000 гаруй хүн энджээ. Энэ өмнөх өдрөөсөө шинэ тохиолдлын тоо 93 мянгаар, нас баралт 3000 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
АНУ-д өнгөрсөн өдөр 67 мянга, Бразилд 23, Энэтхэгт 39 мянган хүн тус тус өвчилсөн байна. ОХУ-д 24 цагийн дотор 6109 хүн шинээр өвчилж, 95 хүн энджээ. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалт тусгаарлалтын байранд шинээр 24 хүн орж, нэг хүн эдгэрч гаран, өнөөдрийн байдлаар 2.784 хүн тусгаарлалт, ажиглалтад байна.
1-5 насны 95 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 108, архаг хууч өвчтэй 327 хүн байна.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.
Тэрээр, “АНУ-д өчигдөр 67.500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 877 нас баралт бүртгэгдэж нийт 3.7 сая тохиолдол боллоо. 14 муж улсад эмнэлэгт хэвтэлт огцом нэмэгдэж, ачааллаа дийлэхээ болиод байна. Бразилд өчигдөр 23.500 гаруй тохиолдол 700 гаруй нас баралт бүртгэгдэж нийт 2 сая гаруй тохиолдол бүртгэгдлээ. Энэтхэгт 38.900 хүний тохиолдол бүртгэгдэж нийт 1.9 саяд хүрлээ. БНСУ-д 26 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдэв гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.