ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Өчигдөр нас барсан жолоочийн шинжилгээний хариу гараагүй байна

ЭМЯ-ны мэдээллийн үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Коронавирусийн халдвар дөрөвхөн хоногийн дотор эрчимтэй нэмэгдэж, сая саяар өвчилж байна. 24 цагийн дотор дэлхий дахинд 278 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барсан. Бохир усыг шинэчлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулж байна. Яагаад гэвэл сүүлийн үед дэлхийн олон оронд бохир уснаас коронавирусийн халдвар илэрсэн. 24 цагийн хугацаанд ОХУ-д 5244 хүн халдвар авч, 119 хүн нас барсан. Харин БНХАУ-д 120 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн.

Мөн тэрээр цагаан хаданд өчигдөр нас барсан жолоочийн талаар, шинжилгээний хариу арай гараагүй байна. Урьдчилсан байдлаар зүрхний асуудлаас болж нас барсан гэсэн оноштой байна. Өчигдөр өглөө биеийн байдал тавгүй байна гэж хамт ажилладаг жолооч нарт хэлсэн байсан. Ингээд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Урьдчилсан байдлаар коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан шиг өндөр халуурсан гэдэг нь ташаа мэдээлэл. Биедээ ил харагдах шарх сорвигүй байсан. Цагдаа болон эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж шалгалтын ажиллагааг хийж байна гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button