НИЙГЭМ

Д.Нарангэрэл: Коронавирус хүйтэнд харин ч тэсвэртэй

ЭМЯ-ны өнөөдрийн хурлын үеэр “News.mn” сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа “Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэж хэлж байсан. Тэгэхээр хүйтний эрч буурах тусам тархалт буурна гэж тооцоолж байна уу” гэж асуув.

Үүнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариулахдаа “Коронавирусийн халдвар хүйтэнд тэсвэргүй гэж бид ерөөсөө яриагүй. Гадаа агаарт, хүйтэн орчинд коронавирус эргэлтэнд ороод байгаад байхгүй л гэж хэлсэн. Тэрнээс биш та бүхэн буруу ойлгож болохгүй. Хүйтэнд харин ч тэсвэртэй. БНХАУ-д хөлдөөсөн бүтээгдэхүүнээс хүртэл илэрч байна. БНСУ-д агуулахад гарч байгаа.

Агааргүй, битүү орчинд коронавирус маш их үржинэ. Хүмүүс хоорондоо ярихад агаар дуслын замаар халддаг. Ийм утгаар ярьсныг хүмүүс буруу ойлгоод байна. Харин ч хүйтэнд коронавирус болон бусад агаар дуслын өвчин улам нэмэгддэг. Тэгэхээр гэртээ агаар сайн сэлгэх хэрэгтэй. Мөн гадаргуугаа үргэлж цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх чухал” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button