НИЙГЭМ

Монгол Улсын дотоодод коронавирус тархах “Өндөр эрсдэлтэй” гэж үнэлжээ

Манай улсад коронавируст халдварын 888 батлагдсан тохиолдлоос 43.1 хувь зөөвөрлөгдсөн, 384 хүн эдгэрсэн бөгөөд тэдний 84 хувийн ажиглалт, тандалт бүрэн дууссан байна. Дотоодын халдвартай холбоотой 505 хүн өвчилсөнөөс 26 хүн эмчлэгдэн эдгэрч дараагийн хяналтад шилжсэн.

ХӨСҮТ-д 273, Цэргийн төв эмнэлэгт 213, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 8 эмчлэгдэж байна. Коронавирусийн халдвартай 60-аас дээш насны ахмадууд, архаг суурь өвчтэй үйлчлүүлэгчид эмнэлзүйн хувьд хүндрэх эрсдэл их байна.

Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу явцын үнэлгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хийхэд коронавируст халдвар (КОВИД-19) дотоодод тархах “Өндөр эрсдэлтэй” гэж үнэлжээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button