НИЙГЭМ

Янжуур, усан болон электрон тамхи халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Олон нийтэд янжуур төдийгүй олноор ам дамжуулан татах усан тамхи, электрон тамхины хор хөнөөлийг хүргэх, Ковидоос сэргийлэхэд мэдлэг нэмэх мэргэжилтнүүдийн чадавхжуулах сургалт боллоо.

“ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг аймаг, дүүргийн түвшинд эрчимжүүлэхэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч,  мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа”  сэдэвт цахим болон танхимын сургалт  ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Цахим сургалтад орон нутгийн бодлого боловсруулагч шийдвэр гаргагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцлоо. Мөн дүүргүүдийн ЭМТ-ийн удирдах мэргэжилтнүүд, ХБӨ хариуцсан эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцсон байна.

Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар сургалтанд оролцогчид төдийгүй орон нутгийн ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн анхдагч шалтгаан болсон тамхины орц, найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн буруу мэдээлэл, шууд ба шууд бус, брэнд өргөтсөн зар сурталчилгааг хориглох, илрүүлэх, тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтэд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх мэдлэг нэмэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button