Нийгмийн
Цахим орчинд цаг бага зарцуулж, эрт унтахыг ЭМЯ зөвлөж байна

Цар тахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал улс орнуудад элбэг тохиолдож байгаа аж. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” цар тахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байгаа юм.
ЭМЯ-наас дараах зөвлөгөөг ард иргэддээ хүргүүлж байна.
- Эерэг хандлагатай байх
- Аливаад уур уцааргүй, тайван хандах
- Бие биендээ урам өгөх
- Коронавирусийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
- Хэт их мэдээллээс зайлсхийх
- Сөрөг мэдээлэлд автахгүй байх
- Цахим орчинд цаг бага зарцуулах
- Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
- Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
- Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
- Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
- Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
- Архи, тамхи хэрэглэхгүй байх
- Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.