НИЙГЭМ

Улаанбаатараас Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон иргэнээс халдвар илэрчээ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг тохиолдол илэрч, PCR шинжилгээгээр баталгаажжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Тухайн иргэн халдвар авсан нь гуравдугаар сарын 19-нд батлагдсан. Шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан тул тухайн иргэн 27 хүний хамт Мөнгөнморьт суманд энэ сарын  14-нд очсон.Тэд Мөнгөнморьт суманд үйл ажиллагаа явуулдаг албан байгуууллагын ажилтнууд. 

Улмаар Улаанбаатар хот руу буцах зорилгоор гуравдугаар сарын 17-нд Багануур дүүрэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарлаа” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болоогүй байхад хамаг юм нээгээл орон нутаг руу явуулаал эхэлсэн одоо хохь нь дээ. УОК гэж нэг эргэж буцсан хэдэн амьдралын гайнууд байхымаа.

Холбоотой мэдээ

Back to top button