Нийгмийн
Хоногт 129 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3606 болов
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 16 лабораторид 10049 шинжилгээ хийснээс шинээр 210 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 206 Улаанбаатар хотоос, хоёр нь Хөвсгөл аймгаас, нэг нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 5186 боллоо.
Батлагдсан уг тохиолдлын 185 нь ойрын хавьтал. Харин 25 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тодруулбал,эдгээр иргэд
- БЗД-ийн 5,11, 15 хороо,
- СБД-ийн 7 хороо,
- БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 хороо,
- ХУД-ийн 1, 11, 17, 18 хороо,
- ЧД-ийн 5,17 хороо,
- СХД-ийн 9,14,26 хороонд амьдардаг байна.
Харин хоногт 129 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3606 болжээ. Одоо 1407 хүн эмчлүүлж буй бөгөөд гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.