НийгмийнНИЙГЭМ

Б.Ууганбаяр: Ойрын хавьтал болсноо мэдсэн иргэд утсаа унтраан, байгаа газраа нууцалж байна

Коронавирусийн халдварын цаг үеийн мэдээлэл өгч  байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 575 шинэ тохиолдол бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн сүүлийн нэг хоногийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний 4517 болсон юм.

Өнөөдөр илэрсэн 575 тохиолдлын 400 нь Улаанбаатар хотоос, 86 нь Төв аймгаас, Баянхонгороос нэг, Архангайгаас дөрөв, Өвөрхангай аймгаас 20, Орхон аймгаас 15, Сэлэнгээс хоёр, Завханаас хоёр, Хөвсгөлөөс зургаа, Хэнтийгээс нэг, Булганаас 19 тохиолдол бүртгэгдлээ.

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн үед иргэд ойрын хавьтал болсноо мэдсэн даруйдаа утсаа утраан, байгаа газраа хэлэхгүй нууцлах тохиолдол гарч, хүндрэл учруулж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Өөрөө нуугдсан ч гэсэн өвдөөд хүндэрвэл яахуу, авраачээ гээд гараа ирхүү. Ардаа гэрбүл, үр хүүхдээ боддогүй юмуу. Ёстой орк гэдэг энэ дээ

Zochin
Zochin

Tegj bgd khyndreed emnelegeer dyyren khynd khymyys bolbol amisgaliin apparat, or der n' ch khyreltsekhgyi khetsyy l um bolokh baikhdaa burkhan min'.

Холбоотой мэдээ

Back to top button