Нийгмийн
80 хүний биеийн байдал маш хүнд байна
Хоногт 1098 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 32437 боллоо. Үүний зургаан тохиолдол нь зөөвөрлөгдөж ирсэн байна. Харин Улаанбаатарт 957, орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,
- Увс 4 тохиолдол
- Баян-Өлгийн 1 тохиолдол
- Завхан 24 тохиолдол
- Булган 3 тохиолдол
- Архангай 11 тохиолдол
- Өвөрхангай 11 тохиолдол
- Төв 23 тохиолдол
- Сэлэнгэ 3 тохиолдол
- Говьсүмбэр 3 тохиолдол
- Дундговь 1 тохиолдол
- Дархан-Уул 40 тохиолдол
- Эрдэнэт 5 тохиолдол
- Ховд 5 тохиолдол
- Дорнод 1 тохиолдол тус, тус бүртгэгджээ.
Мөн 733 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 17543 болов. Харин найман хүн баржээ. Тодруулбал,
- Гуравдугаар сарын 24-нд онош нь батлагдаж, 78 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 03-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 09-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 53 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 88 боллоо. Одоо эмнэлэгт 4427 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,
- 2557 хүн хөнгөн
- 1447 хүн хүндэвтэр
- 343 хүн хүнд
- 80 хүн маш хүнд байгаа юм байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.