Нийгмийн

ЭМЯ: 116 хүний биеийн байдал маш хүнд байна

Хоногт 790 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 59229 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 681 нь Улаанбаатарт, 109 нь орон нутагт батлагдлаа. Тодруулбал,

  • Эрдэнэт 3 тохиолдол
  • Дархан 4 тохиолдол
  • Баян-Өлгий 6 тохиолдол
  • Говь-Алтай 2 тохиолдол
  • Булган 8 тохиолдол
  • Өвөрхангай 7 тохиолдол
  • Төв 5 тохиолдол
  • Хөвсгөл 17 тохиолдол
  • Сүхбаатар 38 тохиолдол
  • Дорнод 2 тохиолдол
  • Хэнтий 9 тохиолдол
  • Сэлэнгэ 2 тохиолдол
  • Архангай 6 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Харин сүүлийн 24 цагт 327 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 50763 болов. Харин долоон хүн нас баржээ. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 68 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 44 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 44 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 85 настай эмэгтэй нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 283 боллоо. Одоо эмнэлэгт 4580 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,

  • 2403 хүн хөнгөн
  • 1613 хүн хүндэвтэр
  • 448 хүн хүнд
  • 116 хүн маш хүнд байгаа юм байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нийслэлчүүд вакциндаа бараг л бүрэн хамрагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлыг цаашид вакцины хэд дэх тунгаа хийлгэсэн хүн халдварт өртсөн, эсхүл хүүхдүүд үү гэдгийг тодорхой мэдээлэл баймаар байна. Одоогоор бол, Вакцинжуулалт үр дүнтэй гэж дүгнэх огт боломжгүй санагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button