НИЙГЭМ

Жилийн хугацаанд 182 тусгай нислэгээр 30-аад мянган иргэнээ татжээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тадугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт  93 орноос 36,145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182  удаагийн тусгай үүргийн нислэгээр 29,334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Өнгөрөгч тавдугаар  сард 14 удаагийн нислэгээр 1,505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button