
Дэлхийн хамгийн хаалттай улс болох Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-ээс БНАСАУ-ын эсрэг тавьсан олон улсын хоригийг сулруулах хэлэлцээрийг эхлүүлэхэд бэлэн байгаа хэмээн мэдэгдлээ.
Энэхүү хязгаарлалтыг Пхеньян цөмийн хөтөлбөрөө идэвхитэй хөгжүүлж байгаатай холбоотойгоор тогтоогоод байгаа юм.
Эхэндээ хориг арга хэмжээг Умард Солонгост зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг нийлүүлэхийг хориглох зорилгоор тогтоож байсан. Үүний дараа мөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, банкны үйл ажиллагаа, тээврийн холбоо, хоол хүнсэнд тогтоосон байсан. Эдгээр бүх хориг нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болж, үндсэн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд шууд нөлөөлсөн юм.
Умард Солонгосын Төв банк 2020 онд тус улсын эдийн засаг сүүлийн 20 жил хамгийн том уналтыг амссан болохыг ийнхүү баталлаа. Үүний хамгийн гол шалтгаан нь зөвхөн хориг арга хэмжээ бус, харин коронавируст цар тахлын улмаас хөрш Хятад улстай хилээ хаасан, мөн Умард Солонгост тохиолдсон үер, ган гачиг гээд байгалийн гамшгаас үүдэлтэй юм.
Саяхныг болтол удирдагч Ким Жон Ун улсад нь асуудал байгааг хүлээн зөвшөөрөөгүй. Албан бус мэдээллээр, зургадугаар сард тэрбээр армид хоол хүнс нийлүүлэх үүрэгтэй генералыг цаазлах тушаал өгсөн аж.
Армийн агуулах дахь цагаан будааны нөөц дуусч байгаа бөгөөд шинэ нийлүүлэлт хийгдэхгүй байгааг өндөр албан тушаалын дээрхи генерал мэдэж байсан гэх бөгөөд тун удахгүй цэргүүд голын элс идэхээс өөр аргагүй болно. Чөтгөр аваг, бид одоо хаанаасаа цагаан будаа авах юм, гэж хашгирсан гэх яриа дэгдээд байгаа аж. Генералын энэ үг Ким Жон Уны чихэнд хүрч, түүний уур хилэнг хүргэснээр цаазлуусан гэж байгаа юм.
Ямартай ч, Умард Солонгосын удирдагч улс эх оронд нь хоол хүнсний гачигдал нүүрлэж, өлсгөлөнд нэрвэгдэх аюулын харанга дэлдэж эхэлснийг ийнхүү хүлээн зөвшөөрч, НҮБ-тай энэ асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
(Эх сурвалж: yonhapnews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солонгосын Ард түмэнд туслах аян өрнүүлэх юмсан. Тэнд хүүхдүүд өлсөж байна.
Монголоос хүнсний ногоо гайгүй үнээр авах захилга өгсөн бол тариад өгөх байждээ
Юу ч битгий өг. Хавьтсан ойртсон улсууддаа тээр болсон улс. Тэгээл өлсөхөөрөө хэлэлцээ хийе гд л дургүй нъ хүрэхээрээ болино гд л хэн юм бэ энэ. Олон жил тоглолоо. Хая цаашаа
Contrareembolso Kamagra Paypal
Levitra 10 Mutuelle Generale
best levitra prices
Metformin Without Perscription Canadian
I Want To Last Longer
Clomid Ne Marche Pas
Buy Effexor Canada Online