НАСА: Хиймэл ангараг гарагт амьдрах ажилтан архи тамхи хэрэглэдэггүй байх ёстой

АНУ-ын Агаарын нислэг, Сансрын уудмыг шинжлэн судлах төв буюу NASA-гаас Улаан нүдэн гариг /Ангараг/-тай яг адил тийм орчныг бүрдүүлж, бүтэн жилийн турш тэнд амьдрах хүсэлтэй сайн дурынхныг бүртгэж эхэлсэн талаар мэдээлжээ.
Улаан нүдэн гариг дээр мэт амьдарч байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх нэг жилийн амьдралыг 2022 оны намраас эхлүүлнэ.
Дэлхийгээс өөр гариг дээр хүмүүс хэрхэн аж төрж буйг судлах юм. Тодруулбал, Улаан нүдэн гаригтай адил хүнд нөхцөлд хүмүүс хэрхэн хандаж, хэрхэн аж төрж байгааг туршин үзэх зорилготой аж.
НАСА Техас мужид байрлалтай Жонсоны нэрэмжит Сансар Судлалын Төвд Улаан нүдэн гаригийн гадаргууг дууриах зорилгоор нэг жилийн хугацаатай нийт гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ийм туршилт нь ирээдүйд хүн төрөлхтөн Сар, Улаан нүдэн гариг руу нисэх үед үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, технологийг хөгжүүлэх судалгаа хийх боломжийг олгоно хэмээн тооцоолж байгаа аж.
Нэг жилийн хугацаатай туршилтын хугацаанд 160 квадрат метр талбайд 3D буюу гурван хэмжээстээр хэвлэсэн Mars Dune Alpha модульд нэг удаад дөрвөнхүнээс бүрдсэн баг ажиллах гэнэ. Тэд дууриамал орчны амьдрах нөхцөл, нөөцийн хязгаарлалт, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, харилцаа холбооны саатал, хүрээлэн буй орчны бусад хүчин зүйлүүдэд хяналт тавин ажиллах юм байна. Багийнхны ажилд сансарт жингүйдэх, шинжлэх ухааны судалгаа хийх, виртуал бодит байдлыг ашиглах, роботыг хянах, мессеж солилцох зэрэг багтах аж. Төслийн хүрээнд NASA-гаас төсөлд оролцох хүсэлтэй сайн дурын ажилтнуудын хүсэлтийг авч эхэлсэн байна.
Тавигдах шаардлага нь, АНУ-ын харъяат, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй, 30-55 насны, архи тамхи хэрэглэдэггүй, өмнө нь нисгэгчээр ажиллаж байсан туршлагатай, шинжлэх ухаан, инженерчлэл, математикийн чиглэлээр магистрын зэрэгтэй байх гэсэн өндөр шаардлага тогтоосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.