Нийгмийн

Есдүгээр сарын сүүлээр халдварын тоо 3500 давах магадлалтай

Өнөөдөр Эрүүл мэндийн яам коронавируст халдварт өвчний талаарх ээлжит баасан гарагийн мэдэгдлээ хүргэлээ. Мэдэгдлээр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа судалгааны мэдээг танилцуулсан юм. Энэ үеэр,

“Ямар нэгэн арга аваагүй тохиолдолд Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх халдварын тоо 600-аас дээш гарах магадлалтай.

Есдүгээр сарын 20-25-ны үеэр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1600-1800 бүртгэгдэх тооцоо бий. Хамгийн дээд тал нь 2500 орчимд хүрэх магадлалтай. Бидний вакцины үр нөлөө 25 хувиар буурсан тохиолдолд 2500 орчимд хүрнэ. Харин вакцины нөлөө энэ үеэр 25 хувь буурвал халдварын тоо хамгийн дээд талдаа 3500-аас дээш гарна гэсэн тооцоо байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button