Нийгмийн

ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ҮГ: Халдвар аваад эдгэсэн хүн III тун хийлгэж БОЛНО БАС БОЛОХГҮЙ

Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас эхлэн иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 70 орчим хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан бол 64 хувь орчим нь хоёрдугаар тун тариулжээ.

Харин гуравдугаар тунг наймдугаар сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн. Ингэхдээ цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст сайн дурын үндсэн дээр Астразеника хийсэн. Харин өчигдрөөс эхлэн 55-аас дээш насны иргэдэд гуравдугаар тунг сонголтоор хийж буй юм.

Гэвч вакцины гуравдугаар тунг халдвар аваад эдгэрсэн иргэдэд хийнэ, хийхгүй гэх хоёр утгатай үг Эрүүл мэндийн яамнаас өгч иргэдийг төөрөгдүүлээд байна.

БАРИМТ.

  • ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр наймдугаар сарын 18-нд мэдээлэл хийх үеэрээ “Вакцины хоёр тун хийлгэсний дараа халдвар аваад эдгэрсэн бол бүүстер тун хийхгүй” хэмээжээ.
  • Харин Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр наймдугаар сарын 25-нд өгсөн тодруулгадаа “Халдварлаад эдгэрсэн хүнд гурав дахь тунг хийж болно” хэмээн хэлсэн юм.

Энэ мэт хоёр үзүүртэй мэдээллийн балгаар халдвар тусаад эдгэрсэн төрийн байгууллагын ажилтан гуравдугаар тунгаа хийлгэжээ. Харин халдвар тусаад эдгэрсэн эмнэлгийн ажилтан гуравдугаар тунгаа хийлгэх гэсэн боловч, хийгээгүй байна. Хийх нь зөв үү, буруу юу гэдэгт Эрүүл мэндийн яам тодорхой нэг мэдээлэл өгнө үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2021 21:56

Манай их мэдэхүүд ингэж л эсрэг тэсрэг юм ярьж бантан хутгана.ДЭМБ-ын дүгнэлт,дэлхийн томоохон суд�##�гааны багийн эрдэмтдийн үгийг сонсож эцсийн шийдвэрээ гаргах нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button