Нийгмийн

Б.Ууганбаяр: Дөрвөн настай хүүхэд халдвараар нас бараагүй

Өнөөдөр цахим сүлжээнд дөрвөн настай хүүхэд коронавирусийн халдвараар эндсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Дөрвөн настай хүүхэд Ковид-19 өвчнөөр нас бараагүй. Нас барахад хүргэсэн үндсэн өвчин нь хавдарын нэг төрөл бөгөөд ковид бол нас барах шалтгаан болоогүй” гэжээ.

Өнөөдрийн Эрүүл Мэндийн Яамнаас ирүүлсэн мэдээллээр нас баралт дөрөв бүртгэгдсэн бөгөөд 41-ээс дээш насны аргах хууч өвчтэй гурван иргэн коронавирус хавсарсан шинж тэмдгээр нас барсан бол үлдсэн нэгт нь архаг хууч өвчин байгаагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button