Нийгмийн
“Гоонь эрчүүдийн хуушуур”-ын Ц.Маргад-Эрдэнэ рүү үл таних этгээд халдаж, дээрэмджээ

Бид өнгөрөгч тавдугаар сарын 5-нд “Гоонь эрчүүдийн хуушуур”-ын үүсгэн байгуулагч Ц.Маргад-Эрдэнэтэй ярилцаж байв.
20 гаруй жил автомашинтай ноцолдсон дрифтийн тамирчин хүн БНСУ-д хоёр жил ажилласны дараа эх орондоо ирж ээжийнхээ санаачилгаар хуушуур хийжээ. Ийнхүү үүнийгээ “Гоонь эрчүүдийн хуушуур” хэмээн нэрлэж, өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буй. Тэгвэл тэрбээр гэртээ харих замдаа үл таних этгээдүүдэд дээрэмдүүлсэн тухайгаа цахим хуудастаа бичжээ. Энэ тухайгаа:
"Гэрийнхээ гадаа дээрэмдүүлчихлээ. Ззохион байгуулалттай дээрэм аль эсвэл үнэхээр атаархсан хүн, эсвэл бүр намайг алчихмаар санагдсан юм болов уу” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.