Нийгмийн

Гурвалжингийн гүүрний хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Гурвалжингийн гүүрэн гарц”-ын хэв гажилтын заадас засварлах ажил хийгдэнэ.

Иймд Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц”-ны зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг

2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд,

хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл,

Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц”-ны зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас есдүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд,

Хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button