Нийгмийн

Б.Мэргэн: Ялгаварлан гадуурхагдсан аутизмтай хүүхдүүдэд хуулийн туслалцаа үзүүлнэ

Хичээл, сургуулийн шинэ жил эхлэх үеэр аутизмтай хүүхдүүдийг сургууль нь бүр цаашлаад багш нь авахгүй гэж ялгаварлан гадуурхах асуудал гардаг билээ. Энэ жил ч мөн ялгаагүй хэд хэдэн ийм тохиолдол гарсан байна.

Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч Мэргэн ялгаварлан гадуурхагдаж суралцах эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хуулийн туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Аутизмтай хүүхдийг нь сургууль авахгүй байгаа бол хандаж болно шүү. Манай хуулийн фирм үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэллээ. Төрийн байгууллагад хандах, шүүхдэх, цагдаагаар шалгуулах зэрэг ажиллагааг хийж асуудлаа шийдвэрлэхэд тань тусалъя” хэмээсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button