Нийгмийн

НӨХӨН СОНГУУЛЬ: Бямба гарагт нэмэлт санал хураалт явуулна

Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрээгүй. Иймд дахин санал хураалт явуулахаар болсон.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд буй юм.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button