Нийгмийн

Замын-Үүдийн тээвэрчид: Засгийн газар, төр оролцож байгаад ачааны үнийг албаар өсгөсөн

Замын-Үүдийн тээвэрчид Зам, тээврийн хөгжлийн яамны гадна мэдээлэл хийлээ. Тэдний төлөөлөл “Бид өмнө нь Шаргын-Овоод тусгаарлагдаад, тээврээ хийж болж байсан. Ирэх, очих бүртээ коронавирусийн шинжилгээ өгдөг байсан. Тухайн үед нэг ч жолоочоо халдвар илрээгүй. Гэтэл Засгийн газар хувийн компанитай тохиролцсон юм уу, яасан юм бэ. Зүв зүгээр явж байсан тээврийг зогсоочихлоо. Хилээр ачаа, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж буй гурван тэрбум төгрөгийг юунд зарцуулж буй нь ойлгомжгүй. Үнийн хөөрөгдлийг хэрхэн зохицуулж, ямар гарц эрэлхийлж байгаа нь тодорхойгүй.

Одоо нэг куб ачааны хөлс 3000 юань болсон. Гэтэл жолооч нар ингэж үнийг нь өсгөсөн мэт буруу ойлголт нийгэмд төрүүлээд байна. Биднээс огт хамаардаггүй. Одоо монгол жолооч нар Хятад руу орж чадахгүй байгаа шүү дээ. Өвөр монголчууд, хятадууд тээврийн үнийг тогтоодог. Засгийн газар, төр оролцож байгаад ачааны үнийг албаар өсгөсөн. Яагаад гэвэл “Үндэсний тээврийн корпораци” гээд гэнэт гараад ирсэн. Тээвэр зохицуулалтыг хийж, үнийг зохицуулна гээд гэнэт ирсэн, өмнө нь хаана байсан юм бэ. Хил хааснаас хойш энэ асуудлыг ЗТХЯ-нд тавьсан, Халтар сайдтай уулзах гээд чадаагүй.

Жавхлан сайд Замын-Үүдэд очихдоо хамтарч ажиллана гэсэн. Бид “Хил гаалийн гацаа арилж, жолооч нар урагшаа гарах боломж бүрдэх нь” гээд итгээд, хүлээж байтал өчигдөр гэнэт цэргүүдийг машин бариулж, энэ асуудлыг шийдэн, гурван тэрбум төгрөг зарцуулахаар боллоо. Энэ мөнгийг юунд зарцуулах нь ойлгомжгүй. Иргэд, наймаачид, жолоочид хаана хаанаа сөхөрлөө. Гэтэл одоо хүчний байгууллагыг ашиглахаар болж. Эрээн рүү орох, буцаж ирэх машиныг 50 цэргээр жолоодуулах юм гэнэ, миний ойлгосноор. Үүнийг тодорхой болгож өг.

Нийт 7000 тээврийн жолооч бий. Тэдний гэр бүл, үр хүүхэд гээд нийт 20 мянган хүний эрх ашиг зөрчигдөж байна. Цар тахал гарснаас хойш хоёр жил ажилгүй зогслоо. Мөн жолооч нараас коронавирус илэрсэн гэдэг худал. Тийм зүйл огт болоогүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Oorsdoo shantaaj xiigeed xodloxgui gediigeed bxaar oor yaaxav dee

Зочин
Зочин

энэ тээврийн асуудал бүр будаа болж байнаа энэ ч тоглоом бишдээ ЗГ энээ тэрээ нь хурдан арга хэмжээ авахгуй бол !! тээврийн зардалч гэж утгаа алдлаа

Зочин
Зочин

энэ тээврийн асуудал бүр будаа болж байнаа энэ ч тоглоом бишдээ ЗГ энээ тэрээ нь хурдан арга хэмжээ авахгуй бол !! тээврийн зардалч гэж утгаа алдлаа

Зочин
Зочин

Урагшгүй данкан толгойд ухаангүй унхиагүй манкурт боолууд байдаг ажгуу, п и з д а бөөнөөрөө далдагнаад зурагт дагуулаад майжигнаж явахад нь дээрээс нь кран унчдаггүй юм байх даа

Үл таалагч
Үл таалагч

Энэ засгийн газар нэг л биш, алсын хараа нтр гэчихээд хийсэн юмгүй донгодоод өөрсөддөө мөнгө хуваарилж /4 тэрбум ₮/ авдаг ажилтай. Юун алсын хараа байхав. Элбэгдорж шиг хошгируулагч л бна даг.

Зочин
Зочин

Zasgiin gazariin oroltsson bvh yum butelguitne. Esvel vne huurugdunu ajil urgashaa yavaa bolino.

Зочин
Зочин

Bitgii tgej t1 teeree harin ch todorhoi tuvshind ni bariad bgaazde

Back to top button