Нийгмийн

FACT CHECK: Байр, машины үнэ өссөөр байхад "үнэ буурсан" гэх худал мэдээлэл гарав

Сүүлийн өдрүүдэд “Байрны үнэ навс уналаа, машины үнэ огцом буурч байна” гэх мэдээлэл гарсаар байна. Үүнд нээлттэй өгөгдөл дээрх байр, машины үнийн мэдээллийг шүүж, үнэн бодитой эсэхийг нягталлаа.

БАЙРНЫ ҮНЭ: ӨНГӨРСӨН САРААС 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

Ингэхэд хамгийн багадаа 21 м.кв байр 53 сая төгрөг буюу эл сайт дахь хамгийн хямд үнэтэй нь байгаа юм. Үүнийг м.кв-д нь хуваан бодвол нэг мкв байрны үнэ 2.5 сая төгрөг болох юм. Ковидгүй үед хамгийн хямд байрны үнэ 1.4 сая, дундаж үнэ 1.6 сая байв. Харин өнөөдрийн байдлаар 2.5 сая төгрөг байгаа нь өнгөрсөн сартай харьцуулахад 300 мянган төгрөгөөр өссөн байгаа юм.

Ойролцоох м.кв-тай байрны үнийн мэдээлэл:

  • 32 м.кв-77 сая
  • 38 м.кв-98 сая
  • 33 м.кв- 98 сая

Автомашины үнийн судалгааг мөн л үнэгүй.мн сайтаас хийсэн бөгөөд 2010 онд үйлдвэрлэж, Монгол Улсад 2020 онд орж ирсэн тэрэгний хамгийн доод үнийн мэдээллийг дараах байдлаар хавсаргалаа.

Ингэхэд монголд орж ирээд хоёр жил ашиглагдсан prius-30 маркийн авто машин 18.5 сая төгрөг, орж ирээд гурван жил болсон prius-20 маркийн машин 14.5 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрээ цээр
Эрээ цээр

МАН-ын шинэ үеийнхнээс нэг үнэн үг гарах янзгүй ээ. Сайжруулаад сайхан болгоод байгаа тухай хөлсний тролиороо бичүүлдэг юм

Эрээ цээр
Эрээ цээр

Мэдэхгүй юм даа.Би машин байр авна гэж явдаггүй, өдөр тутмын хүнсний барааны үнэ лавтай өссөнийг мэдэж байна. Бас дээрээс эхлээдп доошоо ха хүрдэгийг мэдэхгүй ч худлаа яриаг нь нийгмийн сүлжээгээр л дүүрэн явахыг өдөр бүр л харж байнаа. Манайд айх,ичих, эрээ цээр гэж байхгүй бололтой

Холбоотой мэдээ

Back to top button