Нийгмийн

Согтуу иргэн автомашин хулгайлж яваад осол хийжээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэний Тоёота Кровн маркийн автомашиныг тус сумын иргэн согтуу үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио маркийн автомашиныг мөргөж, осолджээ.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Иймд цагдаагийн ерөнхий газраас нийт жолоочдод, автомашинаа хянаж, асаалттай орхихгүй байхыг анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Золбин ардчиллын гай хэзээч арилахгүй юм байна л даа. Ардчиллыг устгаж,хариуцлагатай, хатуу ч хүндээ ээлтэй нийгэмтэй болох хэрэгтэй байна даа. Үхрүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button