Нийгмийн

"Мунзуй" Г.Нямдорж нарын ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр "мунзуй" хэмээн танигдсан Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нартай холбогдох хэргийг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр хянан хэлэлцсэн байна.

Г.Нямдорж гэртээ хар тамхи хадгалсан гэх үндэслэлээр 2020 оны арваннэгдүгээр сард саатуулагдан хоёр жилийн хорих ял авсан юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг мөн хоёр жил хассан.

Харин өчигдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өмнөх шүүгчдийн ялласан дүгнэлтийг хэвээр үлдээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button