Нийгмийн
Д.Оюун: Шатсан шаланзны хэргийг шалгаж байна
Багахангай дүүрэгт өнгөрсөн баасан гарагт шаланз маркийн ачааны машин шатаж урьдчилсан дүнгээр хоёр тэрбум орчим төгрөгийн ачаа бараа шатсан тооцоо бий. Хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Д.Оюунаас тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр "Багахангай дүүрэгт гарсан ачааны машины хэргийг шалгаж байна. Одоогоор урьдчилсан тооцоо, хохирлын хэмжээ гараагүй байна. Мөн галыг санаатай тавьсан эсэх нь тодорхой болоогүй" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.