Нийгмийн

ЦЕГ: Ачиж явсан машин осолдсон хэргийн хохирлыг барагдуулсан

Хоёрдугаар сарын 22-ны өдөр авто зогсоол дээр машин таглаж тавьсан гэх машиныг ачлагын компани ачсан байна. Улмаар ачиж явах үед бэхэлгээ нь тасарч тус машин эрчээрээ ухран явахдаа хоёр машиныг мөргөсөн юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад ""Их тээвэр" ХХК-ийн машин нь 2022.02.22 өдрийн 15 цагийн орчимд Чулуун-Овооны тойрог дээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх явцдаа бэхэлгээ тасарч Toyota Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл автомашиныг мөргөсөн осол гаргасан. Дээрх осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллага дуудаж, шалгуулан газар дээр нь хохирлуудыг барагдуулсан. Мөн хохиролд нийтдээ 2.273.000 төгрөгийг барагдуулсан байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha

Maluud

Холбоотой мэдээ

Back to top button