Г.Даваабаатар: Нүүрсний үйлдвэрт гал гараагүй, овоолгоны уугилт байсан
Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багт байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарсан гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодрууллаа.
Тэрбээр "Гал гарсан зүйл огт байхгүй. Хатаагч шугамын хамах гинжинд уугилт үүссэн. Үүнийг тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилтнууд галын хор цацаж унтраасан. Манай үйлдвэрт гал унтраах анги, байгууллагын салбар ажилладаг. Тэд газар дээр нь ажиллаж уугилтыг бүрэн зогсоосон. Уугилт үүсэх үед нэг нь гал унтраах ангид дуудлага өгсөн юм билээ. Уугилтыг бүрэн унтраасан байсан болохоор дуудлага цуцлах гэсэн боловч нэгэнт дуудлага өгсөн болохоор гээд тухайн ангийнхан ирсэн юм билээ. Товчхондоо ийм л зүйл болсон. Ер нь нүүрсний овоолго хүртэл дотроосоо халалт үүсч уугидаг" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.