Нийгмийн

Хоёр хүүхэдтэй Б.Янжинлхам монголчуудын хандиваар амьдрах гэртэй болжээ

Сайн сайхан амьдралын төлөө хоёр хүүгээ хөтлөөд тэмцэж яваа Б.Янжинлхам бүсгүйд ард түмэн сайхан сэтгэлээ дэвсэж, өргөө цагаан гэртэй болжээ. Эл хандивын аяныг Цахиур.мн сайтад хандан эхлүүлсэн юм.

Хандивын хүрээнд нийт 378 иргэн хандив өргөж, 5 796 000 төгрөг цугларч, иж бүрэн гэртэй болж, 6 сарын хашааны түрээсээ төлж төвхнөсөн байна. Мөн БЗД-т хувийн цэцэрлэгтэй н.Эрдэнэжаргал, түүний хамт олон Б.Янжинлхамыг ажилд авч, ажиллах хугацаанд нь туслах багшаар сургахаар боллоо.

Мөн хоёр хүүг нь цэцэрлэгтээ үнэ төлбөргүй хамруулахаар болов. Ийнхүү сайхан сэтгэлт олон нийт ээж, хөвгүүдийг өөрийн гэсэн орон гэртэй болгож, ажлын байр, цэцэрлэгтэй болгосон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Olon ulsiin emegteichuudiin bayaraar ontsgoi beleg avsan amnii xishigtei aztai busgui bainaa Ajil tereld ni amjilt amidrald ni sain saixan buxniig xusie

Иргэн
Иргэн

Энэ хүүхдэд БЗД-ийхэн хашаа газар өгч болохгүй юу??? ард түмэн гэр авч өглөө сайн хүмүүсийн ачаар ажилтай боллоо нөгөө санлийна авч гар ч ирсэн дарга нараа та нар ямар нэгэн юм хийхгүй юм уу.

Last edited 4 Он Өмнө by Иргэн

Холбоотой мэдээ

Back to top button