Нийгмийн

"M Mart": Цэргийн баярын архины багцыг өнгөрсөн жил гаргасан

Цахим сүлжээнд “M Mart” сүлжээ дэлгүүр дайны үед их буу, танкыг бэлгэдэн архи, пивоор цэргийн баярын бэлгийн багц худалдаанд гаргасан хэмээн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэ талаар "M Mart" худалдааны төвийн маркетинг, борлуулалтын албаны ахлахтай холбогдож тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр "Цахим сүлжээнд дайны үед, мөн цэргийн баяраар эрчүүдийг доромжилсон архины багц борлуулж байгаа гэх шүүмжлэл гарсан. Энэ бол өнгөрсөн жил цэргийн баярт зориулан гаргаж байсан багц юм. 2022 оных биш. Хүмүүс цаг үеийг нь тааруулаад сэргээчихлээ. Хэл ам их байгаа учраас бид пэйж хуудсаасаа устгачихсан” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button