Ши Жиньпин COVID-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлнэ гэв

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин цар тахлын эсрэг тэмцлийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаа мэдэгдлээ. Тэрбээр COVID-19-ийг үл тэвчих бодлогыг одоогоор үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг тодотгосон байна.
БНХАУ сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын эсрэг хатуу бодлого баримталсан нь “коронавирус”-ийн халдварын тархалтыг тогтоосон ч эдийн засагт нь хүндээр нөлөөлөөд байгаа юм.
Ши Жиньпиний энэхүү мэдэгдэл Бээжин эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэхийн тулд аажмаар хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулах төлөвтэй байгааг харуулж байна. Тухайлбал: БНХАУ-д сүүлийн нэг хоногт COVID-19-ийн халдварын 2300 гаруй тохиолдол батлагджээ.
Халдварын голомт болоод буй Шэньжэнь хотын таван бүсэд үйлдвэрүүд болон нийтийн тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болоод байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.