Нийгмийн
Б.Ариунзаяаг МУИС-иас ХАСЛАА

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ний өдөр Shangri-La-гийн "Tom and Toms" кофе шопт биеэ зүй бусаар авч явж, бусдын толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сурагч ирээдүйн хуульч болох хүнээс гарч болохгүй үйлдэл хэмээн үзэж, салбар сургуулиас нь хасах саналаа МУИС-ийн захиргаанд хүргээд байв.
Харин энэ саналын хэд хоногийн өмнө МУИС-ийн захиргаанаас баталж, тус оюутныг Хууль зүйн сургуулиас хассан байна.
Б.Ариунзаяаг гурван удаа дуудаж, тайлбар мэдээлэл авч, захиргааны шийдвэрийг хүлээлгэн өгчээ. Тэрбээр захиргаанаас гаргасан шийдвэрийг зөвшөөрсөн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхчүүд бидэнд маш том кэйс болон үлдэв. Учир нь бидний гаргаж буй биеийн хэлэмж, үг үйлдэл эерэг, сөрөг хандлага бүрээр хүүхэд тэжээгдэн хувь бий болдог.