УЛС ТӨР
Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд анх удаа хоёр жилийн хугацаатай зээл олгоно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдлаа.
Хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын мэдээллийг сонсов.
Энэ үеэр Тариаланчдад зориулж дизель түлшний зардалд ямар бодлогын дэмжлэг үзүүлэхээр зохицуулалт хийж байгаа талаар Засгийн газар анх удаа хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох асуудлыг шийдлээ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.