Нийгмийн

“Ц.Содномдоржийг Чол Сүнтэй 100 саяын бооцоотой барилдуулна гэдэг ташаа мэдээлэл”

“Азийн Арнолд Шварценеггер” гэгддэг, БНСУ-ын төдийгүй Азийн хамгийн шилдэг тамирчдын нэг Чол Сүн Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Цахим хуудсандаа сая, сая дагагчтай, сошиал од түүнийг улсын арслан Ц.Содномдоржтой 100 сая төгрөгийн бооцоотой халз барилдахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Чол Сүнийг Монгол Улсад урилгаар авч ирээд буй Монголын бодибилдинг, фитнесийн холбооноос энэ талаар тодрууллаа.

-Улсын арслан Ц.Содномдоржийг Чол Сүнтэй бооцоотой барилдуулна гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?

-Юу гэж тийм юм байх вэ дээ. Манайхан нээрэн ална аа (инээв). Ташаа мэдээлэл. Хоёр өөр спортын төрлийн тамирчид. Үндэсний бөх, бодибилдинг, фитнесс хоорондоо тэс өөр спорт. Улсын арслан Ц.Содномдорж, Чол Сүн хоёрыг аль нэг төрлөөр нь өрсөлдүүлэх боломжгүй.

Ер нь сүүлийн өдрүүдэд Чол Сүнтэй холбоотой үнэн, худал мэдээлэл их цацагдаж байна. 64 настай гэх мэт.

-Чол Сүн өмнө нь 2019 онд Монголд ирсэн. Энэ удаа ямар ажлаар манай улсад ирэв?

-Чол Сүний нэрэмжит “Chulsoon classic-2022” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа. Энэ тэмцээний зохион байгуулалттай холбогдуулан тэрбээр энэ удаа Монголд ирлээ.

Бид 2019 онд мэргэжлийн тамирчны эрх олгох “Mr. Olympia Pro qualifier” тэмцээнийг Монгол Улсад анх удаа хийсэн. Тэр тэмцээний үеэр шоу үзүүлбэр үзүүлэх зорилгоор Чол Сүнийг манай улсад урьж байсан юм. Тухайн үед Монголд дахин ирэхээ амлааж буцаж байлаа. Энэ удаа амлалтдаа хүрч, дахин ирлээ. Монголд 2019 онд ирснээсээ хойш эхнэртэй болж, хоёр хүүхдийн аав болоод байгаа.

-Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, Ж.Нурлан нарын олон шилдэг монгол тамирчин бий. Монголынхоо бус гадаад тамирчны нэрэмжит тэмцээнийг хийхээр болсон нь олны анхаарлыг их татаж байна. Чол Сүний нэрэмжит тэмцээнийг манай улсад зохион байгуулах нь ямар өгөөжтэй вэ?

-Бодибилдинг, фитнесийн олон шилдэг тамирчин, дэлхийн аварга монгол тамирчин бий. Чол Сүний нэрэмжит тэмцээнийг хийхээр болсон нь монгол тамирчдынхаа амжилт, ур чадварыг үгүйсгэсэндээ биш юм шүү.

Чол Сүнийг фэйсбүүкт 2.2 сая, инстаграмд 1.6 сая хүн дагадаг. Азид төдийгүй дэлхийд алдартай, сошиал од тамирчин. Энэ хэрээр Монгол Улсыг дэлхийд сурталчлах, тэмцээний үеэр олон тамирчин, жуулчин Монголд рэх боломж нэмэгдэнэ.

-Тэмцээн нь хэзээ болох билээ?

-Наймдугаар сарын 6-нд. Чол Сүнтэй хамт БНСУ-ын 200 орчим тамирчин Монголд ирэн, тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.

-БНСУ-аас өөр гадаадын тамирчид оролцох боломжтой юу?

-Боломжтой. 100 гаруй сая төгрөгийн шагналын сантай “Chulsoon classic-2022” тэмцээнийг нээлттэй зохион байгуулна.

-Чол Сүн хэзээ нутаг буцах вэ?

-Мягмар гаргийн өглөө БНСУ руугаа явна.

Чол Сүнийг 2019 онд Монгол Улсад ирэхэд нь ярилцсаныг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Za huuhen heruulj hunii ger buliin amidralaar n togloj barildah erhiin 8 jileer hasuulaad awarga tcoliin huraalgaad inerj ywdag sdayaj diildegiim shalnii aljuur bn medeej hun ymar baisanaa.bars deer tereg turj baisanaa marttdag tarslan baisanaas teregjin baisan bol.sain hun baih baisan biz arslan tcolondoo ahadssn hun de dodnomdorj hunii muud durtai

Холбоотой мэдээ

Back to top button