Нийгмийн

Ц.Дуламсүрэн: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар яагаад хууль зөрчөөд байгаа юм бэ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос "Монгол наадам-Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. Жагсагчдын хувьд Үндэсний их баяр наадмын морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Энэ талаар Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгээс байр суурийг сонслоо.

-Засгийн газарт ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

-Өнөөдөр “Улсын баяр наадмын тухай хууль” хэлэлцэх гэж байна. Энэ хуулийг санаачилсан Х.Нямбаатар сайдын “сэрвээний өндрөөр эрлийз, монгол адууг ялгана” гэсэн инээдмийн өөрчлөлт оруулсан. Ийм байж болохгүй гэдгээ илэрхийлж, энэ хуулиа засаж залруулаарай гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд, Ерөнхий сайд байхдаа Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой, монгол адуу, монгол наадмаа авч үлдэх нь эх хэлээ авч үлдэхтэй адил хэрэг гэж хэлсэн. Дараа нь Монгол улсын Ерөнхийлөгч болоод Үндэсний спортын их чуулган хийхдээ индэр дээрээс ч хэлсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төрийн наадамд монгол зургаан насны морь уралдана гэж хэлээд чуулганаа хаасан. Төрийн бодлого хэрэгжих явцад ЗГ саад хийгээд байгаагаа болих хэрэгтэй.

-Уяачдын төлөөлөл шаардлага хүргүүлэх гээд орсон уу?

-Шаардлагыг гарч ирээд авсан. Өнөөдөр төв талбайд 500 морьтой хүн жагсах байсан. Хөл хөдөлгөөн их байгаа тул 20-30 морьтой жагсахыг Цагдаагийн байгууллага хүссэн. Гэтэл өнөөдөр морьдыг маань замаас нь зогсоогоод явуулаагүй. Арван морьтой л жагслаа. Бидний хүргүүлсэн шаардлагыг хүлээн авч, хууль батлахгүй бол тэмцлээ 500 биш 5000 морьтой үргэлжлүүлнэ.

-Сүхбаатарын талбай дээр арван морьтой жагсахад Цагдаагийн байгууллагаас ямар нэг арга хэмжээ, анхааруулга авсан уу?

-Арга хэмжээ аваагүй. Харин цагдаа нар арван морьдийг маань ч төв талбай руу оруулахгүй, явуулсан. Дээрээс өгсөн шийдвэр биелүүлж байгаа гэдэг тайлбарыг бидэнд хэлж байна лээ.

О.ПҮРЭВСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Морио ч ялгарч, бөхөө Хятад, монгол, халх дөрвөдөөр нь ялгая

Зочин
Зочин

Эмээлтийн Хятадын морь, негрийн эрлийз баранд, засварын Вьетнам суранд баараггүй түрүүлнэ

del
del

морь уралдуулахаа боличих

Холбоотой мэдээ

Back to top button