Нийгмийн

Шүүгч нар эцсийн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж байна. Н.Түвшинбаяр үгээ хэлснээр гэм буруугийн шүүх хуралдаан шийдвэрээ гаргахаар завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж түүнийг гэм буруутай гэж үзсэн.

Ингэснээр дараагийн үе шат болох эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжилж, прокурор яллах дүгнэлтээ танилцуулснаар шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргархаар түр завсарлалаа.

Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээсэн юм. Шүүхийн шийдвэрийг удахгүй хүргэнэ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button