Нийгмийн

Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Орчил Урсгал, Урт Хугацааны Прогнозын Судалгааны Хэлтэс (ОУУХПСХ)-ээс 2022 оны 8-10 дугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Сарын дундаж агаарын температур VIII дугаар сард

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+12°C,
  • Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+24°C,
  • Бусад нутгаар +12...+20°C дулаан.

Сарын дундаж агаарын температур IX сард

  • Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +4...+8°С
  • Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12... +18°С
  • бусад нутгаар +8...+12°С дулаан.

Хур тунадасны хувьд VIII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог бол IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна. Харин X сард баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 6–15мм, бусад нутгаар 2–5 мм хур тунадас ордог байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button