Сармагчны цэцэг өвчин Монголд орж ирвэл тархах эрсдэл "ДУНД" гэж үнэллээ

ДЭМБ-аас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр зарласан. Тиймээс манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг өнөөдөр/2022.07.27/ гурав дахь удаагаа хийсэн байна.
Эрсдэлийн үнэлгээг хийсэн багаас сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэлжээ.
Сармагчны цэцэг өвчин дэлхийн 76 улсад 16,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 56 тохиолдол нь Ази, Номхон далайн бүсэд бүртгэгдэж, таван хүн нас баржээ.
Сармагчны цэцэг өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Уг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно.
Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварладаг. Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж загатнана. Мөн халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалгийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.