ДЭЛХИЙ

Дуудлага худалдаагаар 76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг худалджээ

“Sotheby’s” ордонд пүрэв гарагт болсон дуудлага худалдаагаар 76 сая жилийн настай Горгозаврын чулуужсан араг яс  6.07 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. 

Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, Горгозаврын энэхүү араг яс нь хувийн эзэмшилд байдаг цорын ганц олдвор юм. 2018 онд Монтана муж улсад (АНУ) хувийн эзэмшлийн газраас олсон уг олдвор 3 орчим метр өндөр, 6.5 гаруй метр урт ажээ. 

Горгозаврууд бол (Gorgosaurus, “аймшигт гүрвэл”) 76 сая орчим жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед одоогийн Хойд Америкийн баруун нутагт амьдарч байсан махчин үлэг гүрвэл юм. Тираннозаврын ойрын төрөл боловч энэ төрлөөс 10 сая жилийн өмнө амьдарч байжээ. Эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлүүдийг цагт 48 км хүртэл хурдалж чаддаг байсан гэж үздэг. 

Одоогоор 20 орчим Горгозаврын араг яс олдсоны ихэнх нь Канадад байдаг ба одоогийн хууль тогтоомжийн дагуу тус улсаас гаргах боломжгүй байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button