ДЭЛХИЙ

BLOOMBERG: Х.Баттулга шүүх ажилтнуудыг ардчиллын сайн сайхны төлөө ашигласан

Bloomberg агентлагийн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын тухай бичсэн хөрөг нийтлэлийн эхэн хэсгийг орчуулан хүргэж байна.

Долдугаар сарын нэгэн чухал өглөө Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар хот дахь Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнгийн индэр дээр гарахад бэлдэж байв. Тэрбээр зуны уламжлалт баяр наадмаа албан ёсоор нээхээр зэхээд буй нь энэ бөгөөд, үүгээр гурван сая Монголчууд сур харваа, бөх, тэр тусмаа морин уралдаанаа үзэн цэнгэцгээнэ. Тэртээ 13-р зууны үед Чингис хаан хэмээх их удирдагч тал хээрийн овог аймгуудыг нэгтгэж, Евразийн ихэнх хэсгийг эзлэн авснаас хойш энэ үндэстний соёл олны анхаарлын төвд байсаар ирсэн билээ.

Залуу насандаа бөх ч барилдаж, зураг ч зурж явсан Х.Баттулга хүчирхэг бие хаа, булчинлаг хүзүү, олон жилийн нугачаанд хэлбэржсэн чихтэй нэгэн. Наадмын нээлтийн үеэр тэрбээр арьсан гутал, дарсны өнгөтэй дээл өмссөн байв. Малчдын уламжлалт хувцас - дээлний эл гоёмсог хувилбарыг углан, гэдсэн биеэ бүсэлжээ. Үг хэлэх цаг болохыг хүлээж байх зуур нь улаан, цэнхэр өнгийн өмсгөлтэй хоёр салаа морьтнууд сүрт жагсаал үзүүлэв.

Удалгүй Х.Баттулга микрофоны зүг алхаж эхэллээ. "Агуу их эзэн, бидний өвөг дээдэс Чингис хаан бидэнд жинхэнэ монгол хүн мөн гэдгийг маань ойлгуулдаг билээ” гэсээр тэр яриагаа эхэлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын үнэмлэхүй хүндэт баатар, агуу хаанаа хүндэтгэн 130 фут өндөр хөшөө босгосон байдаг. Эл баатар эрин үеэ донсолгосон сүр хүчит морьтон удирдагч байв. Түүний сүр хүч гайхагдаж, тив дамжин төвөргөж явахдаа олон сая толгой авсан нь тэмдэглэгдэж үлджээ. Харин өнөөдөр түүний үр хойч болсон Монголчууд ардчиллын загварыг “өмсөх” болжээ. Европын болон АНУ-ын удирдагчид Монгол улсыг эрх чөлөө, капитализмын баянбүрд хийгээд ашигт малтмалын асар их нөөцтэй, залуу хүн амтай, хоёр талдаа хүчирхэг хөршүүдтэй хэмээн шохоорхдог нь нууц биш билээ.

“Монголчууд ардчилсан тогтолцоонд үнэнч”

Энэхүү ойлголт гадаадын хөрөнгө оруулагчдын, ялангуяа Рио Тинто компанийн анхаарлыг ихэд татна. Оюу Толгойн зэс, алтны томоохон төсөл бол дэлхийн хамгийн аварга амбицтайд тооцогдох уул уурхайн бүтээн байгуулалтуудын нэг. Нэг талаар монголчууд капитализмын ач тусыг хүртсэн гэдэг гарцаагүй. 1994 оноос хойш нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин өссөн гэдэг үзүүлэлт байхад, олон хүн өнөөдөр бухимдалтай, сэтгэл ханамжтай бус, эх орныхоо эрдэс баялгийг гадны хүмүүст алдаж байна гэж үздэг. Энэ хандлага популист бизнесмэн Х.Баттулгыг 2017 онд хилэгнүүлж байлаа.

Түүний удирдлага дор Монголын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөн гэмээр. Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин руу утас цохьчихдог нэгэн. Цаашлаад энэ оны эхээр шүүгчид болон хууль сахиулах дээд албан тушаалтнуудад хариуцлага тооцох үр дүнтэй хууль тогтоомж гаргаснаар улс төрийн хямралыг намжаасан гэж үздэг. Хэд хэдэн шүүх албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх, улс орны ардчиллын урт хугацааны эрүүл мэндийг сахин хамгаалахад ашигласан. “Монголчууд ардчилсан улс төрийн тогтолцоотой байх шийдвэрт үнэнч байна” гэж тэрбээр Bloomberg Businessweek-т ярьжээ.

...

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button