Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яамгүй таван сайд ажиллана. Тэдний нэг бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Түүний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллана. Өмнөх засгаас С.Амарсайхан улирч, Шадар сайдын суудалдаа үлдсэн. Харин Ж.Сүхбаатарыг Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайдаар, Б.Бат-Эрдэнийг Спорт, олимпизм хариуцсан сайдаар томилоод буй. Одоо Боомтын сэргэлт хариусан сайдаар хэнийг томилох нь тодорхойгүй.
Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чухам яагаад яамгүйгээр, сайдуудыг томилж буйгаа тайлбарласан.
Тэрбээр "Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс Боомтын сэргэлт хариусан сайд, Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайдыг томилж буй. Тэд ЗГХЭГ-ын даргатай ижил статустай байна.
Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир эрүүл амьдралын хэв маяг эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзсэн. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцно. Олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллана" хэмээсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.