УЛС ТӨР

"УИХ-ын даргын зөвлөл"-өөс Д.Ганбатыг хасаж, О.Цогтгэрэлийг нэмжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Үүний хажуугаар С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан Д.Ганбатын өрөөнөөс гарч ирж мэдээлэл хийхдээ “Дөрвөн гишүүнийг намаасаа хөөж, намын бүлгээ тарааж байна” хэмээсэн юм.

Мөн бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэл Д.Ганбатын өрөөнд нүүж орох гэсэн боловч хуучин дарга Д.Ганбатын зүгээс эсэргүүцэл үзүүлж зөрчилдөөн үүссэн удаатай.

Тэгвэл 2022 оны наймдугаар сарын 31-нд УИХ-ын даргын захирамж гарч, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна.

Тус захирамжид О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувиар Улсын Их хурлын Даргын зөвлөлд албан ёсоор бүртгэж, Д.Ганбатыг хасжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэд олон түмэн
иргэд олон түмэн
9 сар 4, 2022 09:28

БОЛЬЖ БОЛЬЖ,ЭРДЭНЭ ТЭР ХОЁРЫГ ХАСАХ Л ЮМ БАЙВАЛ БҮГДИЙГ ХАСААСАЙ БИЛЭЭ?

Холбоотой мэдээ

Back to top button