С.Оюун Ази тивийн байгаль орчны шилдэг манлайлагчаар тодорлоо

Дэлхийн байгаль орчин тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Санжаасүрэнгийн Оюуныг Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулж, шагналыг нь АНУ-ын Нью-Йорк хотноо гардуулжээ.
20 насандаа Карлын Их сургуулийг дүүргэж дэлхийн шилдэг Кембрижийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрбээр ажлын гараагаа Монгол-Чехийн хамтарсан үйлдвэрт геологич, НҮБ хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн, Рио-Тинтод инженерээр амжилттай ажиллаж, 1998-2016 он хүртэл тасралтгүй 18 жил УИХ-ын гишүүн, УИХ-Дэд дарга, ЗГ-ын гишүүн Гадаад хэргийн сайд, Байгал орчин, ногоон хөгжлийн сайд зэрэг өндөр албан тушаалыг нэр хүндтэй хашсан.
Үүнээс гадна 2014 онд Кенийн Найробид хуралдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар С.Оюуныг тус байгууллагын анхны Ерөнхийлөгчөөр сонгосон нь түүний мэдлэг дадлага туршлагыг дэлхий үнэлж эхэлсэн явдал байлаа.
2016-2018 онд С.Оюун дэлхийн 180 гаруй орны 3000 гаруй усны байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн усны менежментыг сайжруулах үндсэн зорилготой Дэлхийн Усны Түншлэл /Global Water Partnership/ байгууллагын Ерөнхийлөгчөөр томилогдон амжилттай ажилласан төдийгүй одоо ч Оюун нь Green Growth Knowledge Platform буюу Ногоон хөгжлийн мэдлэгийн зөвшилцөл, Future Earth буюу Ирээдүйн дэлхий, International Environment Technology Centre of UNEP буюу НҮБ-ын Байгаль орчны технологийн төв зэрэг дэлхийн хэмжээний олон байгууллагад зөвлөх болон ТУЗ-д нь орж ажилладаг.
Доктор Санжаасүрэнгийн Оюун 2018 оноос өнөөг хүртэл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг хэрэгжүүлэх санхүүжүүлэх зорилготой дэлхийн Ногоон уур амьсгалын Сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байгаа нь монголчуудаас өнөөдөр олон улсын түвшинд эрхэлж байгаа хамгийн өндөр албан тушаал юм.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв хүн шүү Оюун маань. Харилцаа даруу, хэнтэй ч адилхан л харьцлаг эгэл бөгөөд мэдлэгтэй хүн
Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн гэж Оюун ухаалаг, хүлээцтэй, бас спортлог сайхан эмэгтэй шүү. ЦОРЫН ГАНЦ дэлхийдээ сайн сайхныг бүтээх их ажил үйлсэд нь маш их амжилт хүсье
Uhsen ats haha
18 жил УИХ д суусан гэж арай дэгс үү?
Байгаль орчинд ээдтэй хийсэн зүйл байгаа юм бол яагаад хэвлэл мэдээллээр ярьдаггүй байна аа?
Erdem bolovsroltoi engiin daruu ix mundag manlailagch emegtei shuu