Тодруулга: Он гарснаас хойш хүүхэд сураггүй болсон тухай дуудлага бүртгэгдээгүй

Хүүхдийн хулгай болон хүүхэд хулгайлахыг завдсан гэмт хэрэг эрс нэмэгдсэн гэх мэдээлэл түгээд байгаа юм. Тодруулбал он гарсаар 0-18 насны 1009 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсон гэсэн дуудлага бүртгэгдсэнээс 990 хүүхэд олдож, 15 хүүхэд олдоогүй гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-аас тодруулахад, “Хүүхдээ хулгайд алдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй. Мөн хүүхэд хүний наймаа болон бэлгийн мөлжлөгт өртсөн тохиолдол байхгүй” гэв.
Харин хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор сургуулийн орчин тойронд зарим этгээдүүд хүүхдүүдийг айлгах тохиолдол мэр сэр гарсан байна. Тодруулбал ЕБС-иудын ойр орчим “Хүсэл биелүүлдэг ах” гэх хүн эргэлдэх болсон талаар бичих болжээ. Энэ нь ганцаараа явж байгаа хүүхдүүдийг дуудаж улмаар хүслийг чинь биелүүлж өгье хэмээн хэлдэг аж.
Мөн хүүхдүүдэд чихэр шоколад өгч дагаад явбал хүслийг нь биелүүлье гэдэг байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа халамжаа сулруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.