УЛС ТӨР

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн. Пүрэв, баасан гарагт нэгдсэн хуралдаан болдог. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх нь ээ.

НЭГ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Мэдээлэл өгөх нь: Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн. Үүнийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

ХОЁР: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 

Мэдээлэл өгөх нь: Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

ГУРАВ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

Мэдээлэл өгөх нь: Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн. Мөн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

ДӨРӨВ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

Мэдээлэл өгөх нь: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг.

Ташрамд сонирхуулахад, Ерөнхий сайд сар бүрийн нэг болон гуравдугаар долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл хийдэг. Тэрбээр энэ долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Энэхүү мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж өгөхгүй, салбар хариуцсан сайд нь өөрөө өгч болно. Жишээ нь, энэ сарын нэгдүгээр долоо хоногт боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх байсан. Энэхүү мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өгсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button