УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Төсвөө баталж, төрийн ажлыг явуулмаар байна, эрх баригчид аа!

Засгийн газар улсын төсвийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор парламент хэлэлцэн батлах хуультай ч “Амжих юм уу” гэсэн асуулт энэ жил дахиад л тавигдаж байна.

Эрх баригчид 30/38-аараа талцан, ил цагаан зодолдож эхэлсэн өнгөрсөн жилийн намрын чуулганаар мөн л хууль тогтоох дээд байгууллагын ажил ийн цалгардаж, эцсийн мөчид АН-ын бүлгийнхэн “аварч” төсвөө хугацаандаа амжиж баталсан.

Ямар сайндаа л “Хоёр сарын дотор дөрвөн шатны хэлэлцүүлгээ хийгээд, улсын төсвийг баталж чадахгүй бол үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй парламент тарах ёстой” хэмээн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байв. 

2025 оны намрын чуулганаар 126 гишүүнтэй УИХ түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт буюу ердөө 10 гаруйхан хууль баталсан нь ч эрх ашгаараа нэгэнт зам салсан эрх баригчид төрийн ажлыг гацаасантай холбоотой. Тэгвэл энэ намрын улс төрийн халуурлыг гэнэт зарласан ээлжит бус чуулган, Ерөнхий сайд Н.Учралын гэнэт оруулж ирсэн 2026 оны төсвийн тодотгол өрдөв. 

МАН-ын дарга 30-ийн талтайгаа учраа олсон, эсэхийг өнөөдрөөс харах нь

2026 оны намрын ээлжит чуулганаа нээсэн ч гомдогсод болоод шантаажлагсдын бойкотоос ирц нь хүрэхгүйн улмаас хуралдаж чадахгүй, Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол буюу арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, олон жил ажилласан ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг ч парламент хэлэлцэхгүй, 2027 оны төсвийн төсөл бол бүр “мартагдаад” байна. Улс төрийн хажуугаар улс орны амьдрал өрнөдгөөрөө өрнөж, хүйтний ам ч мөд наашлах нь. 

Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөн барьсан төсвөө ч хэлэлцүүлж хүчрэхгүй, кабинетаасаа шүд сугалж ХЗДХ-ийн сайдаа огцруулж, оронд нь Г.Тэмүүлэнг томилуулахаар танилцуулах гэсэн ч чуулганы ирц хүрэхгүй ацан шалаанд оров. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тэр МАН-ынхаа хуваагдал талцлыг цэгцэлж, 30-ийн талтайгаа учраа олсон, эсэх нь энэ долоо хоногт УИХ-ын чуулганы ирц бүрдэх үгүйгээс харагдана.

Ямартай ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Хангайн бүсийн төв Арвайхээрт болсон МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнд Ерөнхий сайд Н.Учрал оролцохдоо “Намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, итгэл хариуцлагыг бодит үйл хэрэг, үр дүнгээр хариулахын төлөө хичээн ажиллана” гэж мэдэгдсэн. 

Товлосон ёсоор бол өнөөдөр УИХ-ын чуулганаар төсвөө хэлэлцэх ёстой. Гэвч чуулганы ирц хүрэх, эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганд оролцохоор АНУ-ыг зорьсон бөгөөд түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын хэд хэдэн гишүүн багтжээ. Тэд бүгд МАН-ын олонхын талын гишүүд бөгөөд долоо хоног эзгүй байх нь.  

АН-ын бүлэг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгээс гурван өдрийн завсарлага авсан нь дуусаад буй. 

Гэвч Ерөнхий сайдыг өөрт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлыг оруулж ирэх шаардлага тавьсан АН үргэлжлүүлэн хуралдаанд оролцохгүй бол эрх баригч МАН өөрсдөө ирцээ бүрдүүлэх шаардлагатай нүүр тулж байна. Эрх баригч МАН-ын даргын хүчгүйдэл энэ янзаараа удаан үргэлжилбэл Засгийн газрыг унагах АН-ын акц өргөжих шалтгаан болно.

"Бидэнтэй, бидэнгүй ирцээ бүрдүүлээд чуулганаа хуралдуулах бүрэн боломж МАН-д байгаа шүү дээ" хэмээн гэдийж буй АН-ыг царайчлах уу, 30-ийн талтайгаа сайдах уу, эсвэл дундаас нь сугалах уу гээд гүйцэтгэх засаглалын тэргүүнд бодох бодол, тунгаах нүүдэл мундахгүй.

Төсвийг төсөвлөх, боловсруулах, захиран зарцуулах эрх Засгийн газарт л бий

Зохих ёсных нь дагуу зөв ашиглаж чадвал Ерөнхий сайд Н.Учралд асар их эрх мэдэл бий. Засгийн газрын сайд нарыг томилох, эсэхийг парламентаар хэлэлцүүлэн шийддэг байснаа больж, Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг өөрөө толгой мэдэн (хэн илүү мөнгөтэй, хэний эрх ашигт үйлчлэх боломжтой гэхчлэн шалгуураар) нэр дэвшүүлдэг хэмжээгүй эрхийг Үндсэн хуулиар олгосон.

Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн сайд нарын нэрсийг ард түмний элч төлөөлөгч болох УИХ-ын гишүүд сонгох биш, зөвхөн сонсох, сонсоод “гар өргөн” батламжлах төдий хиймэл оролцоотой болсон. 

Үүний үр дагаварт парламент бодлогын институц гэхээс илүү “улс төрийн тоглолтын индэр” болж, гишүүд ард иргэдийн эрх ашгийг төлөөлөхөөс илүү нам, фракцын эрх ашгийг дагаж тэдэнд үйлчлэх сонирхол давамгайлж, УИХ-д олонх болсон намынхан “давхар дээл”-ний төлөө юу ч хийхээс сийхгүй болсноор эрх мэдлийн тэнцвэр, хяналт гэдэг ойлголт утгаа алдсаар буй.

Төсвийг төсөвлөх, боловсруулах, захиран зарцуулах эрх Засгийн газарт байгаа учраас УИХ-ын гишүүд тэр кабинетад орж, наанадаж тойргоо төсвийн мөнгөөр “услаад” дахиж сонгогдох баталгааг халааслах, цаашлаад намдаа болон улс төрд нөлөөгөө тогтоох шат, гүүр болгодог нь нууц биш. 

Ийм хүсэмжит суудалд “кранаар” татуулж заларсан Н.Учрал үнэхээр намынхнаа базаж, тохироогоо хийж хүчрэх нь үү. Эрх баригч намын даргын хувьд ч, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч, Ерөнхийлөгчийн ойрын хүний хувьд ч, ялангуяа сонгууль ойртсон энэ үед түүнд төрийн бодлого, шийдвэрийг гүйцэтгэхэд нь саад хийж зүрхлэх хүн ховор доо. 

                                                                                                                        Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Manai darga nar danda alban tushaalaal bulaazaldaj bh ym a

Зочин
Зочин

Ene MAN AN hoit urd garch ireed bas l ulsiin ajiltsig gatsaachaad suuj xaraad bh yma

Зочин
Зочин

Uchral yahaaraa tsalingaas avхуулаад төсвөө баталж чадахгүй ийм хүчгүй бгаа юм бэ?

Зочин
Зочин

Ulsiin tusvuu batlahgui bj zunduu surtei ym yarix ym даа

Зочин
Зочин

Tsalin tetgevriin nemeh tusviin todotgoloo hrudhan batlaachee!! Ardiin amidral hetsuu bna shd

Зочин
Зочин

irz ni hurehgui bn gd gatsaad bdag parlament gej yuu bhav de, ogtsroochee eedee

Зочин
Зочин

30 38 gedeg ter sandal teressan dampuu fractionuudaa odoo bolioch e

Зочин
Зочин

Ailchlal nerteir gadaad ruu tsag uren niseldexees uur chadvargui gishuud

Зочин
Зочин

Manai UIH-iinxan danda irzde ezelj shiidver gargahgui baihaar taraasan ni tsag xamgaalna

Зочин
Зочин

AN bas hoorondoo shantaaj hiij bn, eh ornoo bish zuvhun munguu boddog ulsturchid

Зочин
Зочин

UIH gishuud gej shantaajid surtsan xeden xumuus l suuj bn

Зочин
Зочин

Tusviin todotgol ch gej hooson l tsasand awtsan amlalt baisan yum bish uu

Зочин
Зочин

Erh barigchid turiiin ajliig xariutslaga tailbar xetruulj haychaad odoo ingej tolgoigo nailzuh gj

Зочин
Зочин

126 gishuntui boltson xernees uursdiinhuu erh ashgiig l bodoj bna sht

Зочин
Зочин

Irmeh tsag ehelchixeed bxad tusviin gatsaa ugui bolohgui l bna d

Холбоотой мэдээ

Back to top button