Нийгмийн

Эрдэнэтийн 49 хувь: АТГ-аас тэднийг дахин шалгаж, прокурорт шилжүүлэхэд бэлдэж байна

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг аль 2019 оноос шалгаж эхэлсэн. Улмаар 2019 оны долдугаар сарын 8-нд хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг.

Харин прокуророос шүүхэд шилжүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр хуралдаж, Д.Эрдэнэбатыг 4.5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг 3.5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Д.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байв.

Харин Давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилснийг Дээд шүүх хянаж үзээд үндэслэлгүй байна гэж үзэж, 2021 оны зургаадугаар сарын 30-нд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэж байв.

Тэгвэл түүнээс хойш дахин жил гаруйн хугацаанд эл хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах баг дахин шалгаснаар тун удахгүй прокурорт шилжүүлэхээр бэлдэж байгааг эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр, уг хэрэгт 20 орчим хүн холбогдон, шалгуулж буй аж.

Тодруулбал, Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.ЭрдэнэбилэгО.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хүмүүс байгаа гэх мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөв шамшигдуулсан мөнгийг ч олж татах хэрэгтэй

Зочин
Зочин

Зөв ш�##�гах ш�##�гахдаа шударгаар ш�##�гаж хуулийн дагуу хариуцлагыг үүрүүлэхийг хүсэж байна

Зочин
Зочин

DEMJIJ Baina

Зочин
Зочин

Хилийн хориг тавьж нэг нэгэнгүй ш�##�гаж улсаас идсэн мөнгийг буцаан төлүүлэх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Zuw bugdiiig ni sain shalgaaarai ih ym garch irne deeee ene zugtaagaad baidag nohdooos bol

Зочин
Зочин

zow zow shalga

Зочин
Зочин

Маш их олон юмны үзүүр гарч ирэх бх

Зочин
Зочин

Улсын хөрөнгийг өчнөөн хулгайлж баяжсан өлөнгүүдийг ш�##�гах нь зөв Сүүлдээ муу бүгдээ тэр хүүд тохсон биздээ

Зочин
Зочин

Хохирогч байхгүй хэрэг

Зочин
Зочин

Энэ хэрэг гэгч нь ш�##� худлаа юм, улсаас сохор зоос ч зараагүй, шамшигдуулаагүй ! 49 хувийг хувьчилж авса н хүмүүс нь Ан-ынхан болохоор л сонгуульд ялсан МАН-ыхан бярдаад тоэгорчихсон хэрэг шүү дээ !

Мрнби
Мрнби

Хувьчл�##� нэрээр Үйлдвэр,банк Байг�##�ын баялагыг хувьдаа завшсан улсын хөрөнгөнд гар дүрж баяжсан , газар хувьчл�##� нэрээр байгууламжийг сүйрүүлсэн улс орныг зарж баяжсан гадаадын хүмүүстэй нийлж улс орноо сүйрүүлж эх орноо худ�##�дсан урвасан хүмүүсийг шудрага үнэнээр шүүж ялыг ялгаваргүй шийтгэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button