Нийгмийн

Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэй өөрөө шүүхэд хандаж, ял авчээ

Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох ажлын байрны бэлгийн дарамтны гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид мэдээлсэн. Учир нь түүний эсрэг мэдүүлэг өгсөн, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэй С мэдүүлгээсээ буцаж, тийм зүйл болоогүй гэх мэдүүлэг өгсөн нь Ц.Анандбазарыг цагаатгахад хүргээд байна.

Эл эмэгтэй мэдүүлгээсээ буцаад зогсохгүй Худал мэдүүлэг өгсөн хариуцлага хүлээе хэмээн өөрөө сайн дураар шүүхэд хандаж, улмаар шүүхээс ял сонсжээ.

Тодруулбал, 2022 оны долоодугаар сарын 04-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож, зургаан сая төгрөгөөр торгож, уг торгуулийг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргасан байх юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэрэг цагдаа, прокурорт маш удаан хугацаанд гацсаны эцэст ийн хэрэгсэхгүй болж байна. Үүний ард Ц.Анандбазар хохирогчтой тохиролцсон байж болзошгүй гэх том хардлага үлдэж байна.

Энэ талаар төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өчигдөр төрийн ордонд тайлбар хийхдээ "Их эрт хэрэгсэхгүй болох хэрэг шүү дээ. Хэрэг юу байх вэ энэ бол олон хүний оролцоотой, олон тэрбумын захиалгатай гүтгэлэг байсан. Та бүхэн ч итгэж байсан, Монголын ард түмэн ч итгэж байсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэр боллоо.Хүн гүтгэнэ гэдэг хамгийн том нүгэл байдаг. Болж өгвөл сэтгүүлчид та бүхэн үнэн мөнд тулгуурлаж, аливаа зүйл бичиж байхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна" хэмээн ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:33

их мөнгө авчээ

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:12

хуулийн байгууллагаар �##�ь �##�ь нь тоглож байгааг мэдсээр байж шүүх бага ял өгч дээ хамгийн дээд хэмжээний мөнгөөр торгох басйан юмаа ядахдаа улсад мөнгө нь орох хэрэгтэй биз дээ дахиж ийм бохир ичгүүргүй байхаа болимоор юм даа

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:51

Mongotei hund huuli uilchlehgvi bgan ni haragdaj bna

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:02

Энэ одоо үр хүүхэдээсээ ичдэггүй юм байх даа Яаж ард түмнээ төлөөлж их хур�##�д байж байдаг юм болдоо

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:02

Хохирогч улам хохирогч болдгийн жишээ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн бол бусдыг зодож хүчирхийлж бүр �##�ж болдог ийм л байд�##� Монголд улам бүр газар авч бна даа.

Irgenirgen
Irgenirgen
10 сар 26, 2022 10:02

Hugiin yumnuud ve. Anandbazar hamgiin ichguurtei hun.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:02

Өөрөө бэлгийн дарамтанд өртсөн юм уу

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:04

Бузар хучирхийлэгч

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:32

хуультай,шүүхтэй,улныхантай ньтхамт толгой дээр нь бааж бна шдээ

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:33

Хууль шүүх хохирогч бүх хүний амруу их мөнгө чихэждээ хэлгшй болтоо нь өгсөн бна

Зочин
Зочин
10 сар 26, 2022 13:56

Ард түмэн итгэж байсан гэсэн үү? Хуцдаг х�##�тар вэ? Үзэн яадаж бсн. Шүүгчтэйгээ эр эм банз�##�тайгаа бүгд ширэн нүүрэлсэн шаарнууд

Зочин
Зочин
10 сар 26, 2022 20:59

Тэр СҮ гэгч бүсгүй өөрөө насан туршийн " санхүүгийн эрх чөлөөтэй " болсноос гадна олон шүүгч - прокуроруудыг ханг�##�ттай мөнгөжүүлж дээ ... Буяжтай л бүсгүй юм - бас хүчирхийлэгчээ �##�даршуулаад ...

Холбоотой мэдээ

Back to top button